(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К1, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 145-147тн/ц, Цахилгаан ачаалал 22МВт-ийн тогтмол горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 510 тн/ц, даралт 8.2/2.5ата, температур 106/56 градус, нэмэлт усны зарцуулалт 25тн/ц-тай ажиллаж байна.
Дулааны цахилгаан станц 2

(976)-70175169

(976)-70172177

2020-10-30 113 үзсэн
Шатахуун түгээх станцын шинэчлэлтийн ажил

2020 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас (МХЕГ) хийсэн шалгалтаар шатахуун түгээх станцын дэргэд нүүрс хадгалах задгай агуулах байрлаж байгаа нь галын аюул үүсэх эрсдэлтэй гэсэн дүгнэлт гаргасан. Үүнтэй холбогдуулан станцын ашиглалт, үйл ажиллагааг холбогдох хууль, дүрэм, стандартын шаардлагад нийцүүлэх зорилгоор техникийн комисс шийдвэр гаргасан.

Уг шийдвэрийн дагуу шатахуун түгээх станцыг MNS 4628:2013 стандарт, мөн “Барилгын норм ба дүрэм”-ийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгэж, 2022 онд бүрэн ашиглалтад оруулсан.

“ДЦС-2” ТӨХК-ний дотоод хэрэглээний шатахуун түгээх станцын үндсэн үзүүлэлтүүд

Шинэчлэгдсэн шатахуун түгээх станц нь дараах байгууламж, тоног төхөөрөмжүүдтэйгээр ашиглалтад орсон. Үүнд:

Ø  25 м³ багтаамжтай хэвтээ далд сав – 2 ширхэг

Ø  5 м³ багтаамжтай ослын сав – 1 ширхэг

Ø  Шатахуун буулгах талбай – 11.0 x 3.5 м

Ø  Шатахуун буулгах худаг

Ø  Шатахуун цэнэглэх төмөр бетон талбай – 8.0 x 8.0 м

Ø  Шатахуун түгээгүүрийн арал – 1 ширхэг

Ø  Хэмжээ: 1.3 x 4.0 м

Ø  Түгээгүүр хамгаалах сендвичэн байртай

Ø  Аянга зайлуулагч систем

Ø  Галын багаж хэрэгслийн сарай

Ø  Ногоон байгууламж

Ø  Автомашины зам, талбай – 592.0 м²

Энэхүү шинэчлэлтийн үр дүнд шатахуун түгээх станцын аюулгүй ажиллагаа, ашиглалтын найдвартай байдал хангагдаж, холбогдох хууль, стандартын шаардлагыг бүрэн хангасан болно.