Компанийн Хөдөлмөрийн болон ажил мэргэжлийн оны аварга шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Хөдөлмөрийн өндөр амжилт гарган, хамт олноо манлайлан үр бүтээлтэй ажилласан Хөдөлмөрийн болон ажил мэргэжлийн оны аваргууд, Орон сууц, хашаа байшин худалдан авах, нөхцөл сайжруулах дэмжлэгийн эрх бичиг болон бусад шагналуудыг дараах ажилтнуудад гардуулав. Үүнд:
Эрчим хүчний яамны “Жуух бичиг”
1. ЗЦ-ийн дарга П.Баярцогт
Хөдөлмөрийн хүндэт медаль (Мөнгөн шагнал)
2. ТХЦ-ийн Хими ус цэвэрлэгээний аппаратчин Д.Отгонцэцэг
Орон сууц, хашаа байшин худалдан авах, нөхцөл сайжруулахад
дэмжлэг авсан ажилтнууд
1. ТДЦ-ийн Түлш дамжуулахын машинч Б.Чимгээ;
2. ЗЦ-ийн Зуухны машинч Л.Гэрэлхүү;
3. ЗЦ-ийн Зуухны ахлах машинч С.Ержан;
4. ЗЦ-ийн Зуухны машинч Б.Мөнхзаяа;
5. ЗЦ-ийн Үнсчин Д.Мөнгөнсүх;
6. ЗЦ-ийн Зуухны машинч Э.Эрдэнэмөнх;
7. ТХЦ-ийн Тоос агааржуулалтын лаборант Д.Отгонбаяр;
8. ТХЦ-ийн Химийн ээлжийн лаборант Б.Хонгорзул;
9. ТХЦ-ийн Турбины машинч Ө.Батхүү;
10. ЦДХХАЦ-ийн ДХХА-ийн засварын слесарь Б.Ариунзаяа;
11. ЦДХХАЦ-ийн Автоматикийн инженер Б.Эрдэнэ;
12. ЦДХХАЦ-ийн Дотоод хэрэгцээний РХА-ийн инженер Л.Отгонбат;
13. ААХ-ийн Жолооч Б.Алтанцоож;
14. ХХ-ийн Хөдөлмөр хамгааллын инженер П.Уянга;
15. ТБА-ны Ээлжийн инженер А.Тамир;
16. ЦДХХАЦ-ийн дарга Г.Батсүрэн ;
“ДЦС-2” ТӨХК-ийн 2025 оны хөдөлмөрийн болон
ажил мэргэжлийн аваргууд
1. Хөдөлмөрийн аварга - ТБА-ны Тооцооны инженер Т.Энхжаргал;
2. Аварга ИТА (Инженер техникийн ажилтан) - ХХ-ийн Хөдөлмөр хамгааллын инженер (ХАБЭА) Э.Ганзориг;
3. Үндсэн тоноглолын ашиглалтын аварга - ЗЦ-ийн Зуухны ахлах машинч Г.Мөнхбаяр;
4. Туслах тоноглолын ашиглалтын аварга - ТДЦ-ийн Түлш дамжуулахын машинч Д.Баасанжав;
5. Аварга засварчин - ЦДХХАЦ-ийн Цахилгаан машин, трансформаторын засварын монтёр Ч.Баярсайхан;
6. Түлш дамжуулах цехийн аварга - ТДЦ-ийн Ээлжийн дарга Д.Удвал;
7. Зуухан цехийн аварга - ЗЦ-ийн Засварын инженер (туслах тоноглолын) Н.Гантулга;
8. Турбин-Хими цехийн аварга - ТХЦ-ийн Ээлжийн дарга Г.Эрдэнэбулган;
9. Цахилгаан, дулааны хянах хэмжүүр автоматикийн цехийн аварга - ЦДХХАЦ-ийн Автоматикийн инженер Б.Эрдэнэ;
10. Тэргүүний албан хаагч - СБХ-ийн Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Э.Эрдэнэбилэг;
11. Шилдэг үйлчилгээний ажилтан - ААХ-ийн Жолооч Г.Гүнчиндорж;
12. Тэргүүний залуу ажилтан - ЦДХХАЦ-ийн Цахилгаан машин, трансформаторын засварын монтёр Б.Нямдаш;
Мөн Зуухан цехийн хамт олныг 1,500,000 (Нэг сая таван зуун мянга) төгрөгөөр, оны ажил мэргэжлийн аваргад нэр дэвшсэн нэр бүхий 15 ажилтныг тус бүр 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр тус тус шагнаж урамшуулсан байна.


