(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К3, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 120-125тн/ц, Цахилгаан ачаалал 17/18МВт-ийн хувьсах горимтой ажиллаж байна.
Дулааны цахилгаан станц 2

(976)-70175169

(976)-70172177

2022-06-10 214 үзсэн
Түлш дамжуулах цехийн тоноглолын удирдлагыг бүрэн шинэчлэв

Түлш дамжуулах цехийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, удирдлагын системийг орчин үеийн шатанд гаргах зорилгоор Цахилгаан-ДХХА цехээс санаачилсан шинэчлэлийн ажлыг 2022 оны 6-р сард амжилттай хэрэгжүүлж дууслаа. Төслийн хүрээнд хөрөнгө оруулалт болон материалын зардлыг ТЗБАХ-ийн төлөвлөгөөнд тусгуулан, техникийн иж бүрэн шинэчлэлийг хийж гүйцэтгэв. Түлш дамжуулах цехийн удирдлагыг компьютерт шилжүүлж, А болон Б талуудыг бүрэн ашиглалтад оруулснаар станцын үндсэн үйл ажиллагааны аюулгүй байдал, үр ашиг шинэ шатанд гарлаа. Энэхүү шинэчлэл нь үйлдвэрлэлийн автоматжуулалтын иж бүрэн шийдэл болж, хүний хүчин зүйлээс хамааралтай эрсдэлийг бууруулсан үр дүнтэй ажил болсон.

3.jpg

8.6 copy.jpg