Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын хавсралт Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмын дагуу Тус компани нь 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа.
Уг сургалт нь гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг бүх нийтэд үнэн зөв, шуурхай хүргэх, удирдлагын мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг тогтоосон дохиогоор ажиллах арга ажиллагаанд сургаж, дадлагажуулах зорилготой юм байна.
Дадлага сургуульд 277 ажилтнаас 125 ажилтан хамрагдсан ба ирц 54,8%-ийн гүйцэтгэлтэй байна. (Ээлжийн амралттай 13, өвчтэй 1, чөлөөтэй 11, илүү цаг 3, хүлээлтэд 124 ажилтан тус тус хамрагдаагүй байна.)





Мэдээллийн эх сурвалж:
Нэр: Г.Мөнгөнцэцэг
Албан тушаал: Захиргаа удирдлагын хэлтсийн дарга
Холбоо барих: munguntsetseg@tpp2.mn, 70172181
Чиг үүрэг: Хүний нөөц, захиргааны мэдээллийн ил тод байдлын талаарх