(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К1, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 145-147тн/ц, Цахилгаан ачаалал 22МВт-ийн тогтмол горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 510 тн/ц, даралт 8.2/2.5ата, температур 106/56 градус, нэмэлт усны зарцуулалт 25тн/ц-тай ажиллаж байна.
Дулааны цахилгаан станц 2

(976)-70175169

(976)-70172177

2026-03-27 16 үзсэн
Галын дадлага, сургууль амжилттай болж өндөрлөлөө

Улсын онц чухал объектод гарсан гал түймрийг унтраах, арга зүй, Гал унтраах ангиудын харилцан хамтын ажиллагааг сайжруулах, дотоод зохион байгуулалт, тухайн байгууллагын ажилтан, алба хаагчид гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглан гарсан гал түймрийг бага хэмжээнд хохирол багатай унтраах зорилгоор Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангиас томилогдсон хэсгийн бүрэлдэхүүн “ДЦС-2” ТӨХК-ийн объект дээр 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутаас 12 цаг 20 минут хүртэлх хугацаанд дадлага, сургуулийг зохион байгуулав.

 Дадлага сургуулилтад багийн гишүүд нь бүлгийн дарга-1, эмч-1, аврах ажиллагаа явуулах алба хаагч-1, гал унтраах алба хаагч-1, холбоо зарлан мэдээлэл хариуцсан ажилтан тус тус 1 ажилтан байх бөгөөд 5 хүнээс бүрдсэн захиргааны 4 баг, шинэ ажилтны 1 баг оролцсон бөгөөд 5 саад бүхий газрыг туулж дадлага ажлыг гүйцэтгэв.

 Дадлага ажлыг хамгийн бага хугацаанд гүйцэтгэсэн баг хамт олныг шалгаруулж байр эзлүүлэн, талархал илэрхийлэв.

1-р байр Захиргаа (ЗУХ, ХХ)

2-р байр Инженерийн алба

3-р Шинэ ажилтны баг хамт олон тус тус байр эзлэв

photo_2026-03-30_15-08-54.jpg

photo_2026-03-30_15-09-00.jpg

photo_2026-03-30_15-09-01.jpg

photo_2026-03-30_15-09-19.jpg

photo_2026-03-30_15-09-28.jpg

 

 

 

Мэдээллийн эх сурвалж:

Нэр: Г.Мөнгөнцэцэг

Албан тушаал: Захиргаа удирдлагын хэлтсийн дарга

Холбоо барих: munguntsetseg@tpp2.mn, 70172181

Чиг үүрэг: Хүний нөөц, захиргааны мэдээллийн ил тод байдлын талаарх