Тус компани нь эрчим хүчний ажилтны өдрийн баяр наадмаа 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Кубейтын ам”-нд зохион байгуулав. Уг баяр наадам нь монгол үндэсний өв соёлыг харуулахыг зорьсон ба шагайн харваа, үндэсний сурын харваа, хүчит бөхийн барилдааны шилдгүүдээ шалгаруулж, сайхан наадлаа.
Шагайн харваа
1-р байр, алтан медаль Аж ахуйн хэлтсийн жолооч О.Батзаяа;
2-р байр, мөнгөн медаль ТДЦ-ийн нүүрс түрдэг тракторчин О.Эрдэнэ-Очир ;
3-р байр, хүрэл медаль ТДЦ-ийн Түлш буулгах төхөөрөмжийн машинч Т.Цэнджаргал;
Сурын харваа /эмэгтэй/
1-р байр, алтан медаль ТБА-ны Тооцооны инженер Т.Энхжаргал;
2-р байр, мөнгөн медаль ТХЦ-ийн Эргэлтийн усны насосны машинч Д.Дэлгэрнасан;
3-р байр, хүрэл медаль ЗЦ-ийн зуухны машинч Б.Отгонсолонго;
Сурын харваа /эрэгтэй/
1-р байр, алтан медаль Зуухан цехийн Өрлөг дулаан тусгаарлалтын засварчин Д.Балжинням;
2-р байр, мөнгөн медаль ТХЦ-ийн Ээлжийн дарга Г.Эрдэнэбулган;
3-р байр, хүрэл медаль Гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү;
Хүчит бөхийн барилдаан
1-р байр, алтан медаль Зуухан цехийн Зуухны машинч Б.Жүгдэррагчаа;
2-р байр, мөнгөн медаль ТДЦ-ийн нүүрс түрдэг тракторчин Д.Нурлаан;
Шөвөг, хүрэл медаль Зуухан цехийн Үндсэн тоноглолын засварчин Э.Мөнхбат;
Шөвөг, хүрэл медаль ЦДХХАЦ-ийн ДХХА-ийн засварын слесарь Ж.Зол-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.
Эрчим хүчний өдрийг тохиолдуулан Алтан гадас одонгоор 1, Эрчим хүчний тэргүүний ажилтнаар 2, Санхүү, банкны тэргүүний ажилтнаар-1, ЭХЯ-ны “Жуух бичиг”-ээр 4, Сангийн яамны “Жуух бичиг”-ээр 1, МЗХ-ны “Тэргүүний залуу” ажилтнаар 9, компанид 20, 25, 30 жил ажилласан 11, “О” зогсолтоор үр бүтээлтэй ажилласан 8, компанид идэвх санаачлагатай ажиллаж буй 10 ажилтанг тус тус мөнгөн шагналаар шагнасан байна.