Эрчим хүчний ажилтны өдрийн баяр наадам 08 дугаар сарын 16-ны өдөр “Кубейтын ам”-нд зохион байгуулагдлаа. Баяр наадмыг шагайн харваа, үндэсний сурын харваа, хүчит бөхийн барилдаанаар зохион байгуулж байгууллагын аваргуудаа тодруулж шагналаа.
Шагайн харваа
1-р байр, алтан медаль Аж ахуйн хэлтсийн жолооч О.Батзаяа;
2-р байр, мөнгөн медаль ТДЦ-ийн нүүрс түрдэг тракторчин О.Эрдэнэ-Очир ;
3-р байр, хүрэл медаль ТХЦ-ийн турбины машинч Э.Загд;
Сурын харваа /эмэгтэй/
1-р байр, алтан медаль-ЗЦ-ийн зуухны машинч Ө.Болормаа;
2-р байр, мөнгөн медаль-ЗЦ-ийн зуухны машинч Б.Отгонсолонго;;
3-р байр, хүрэл медаль-СБХ-ийн нягтлан бодогч Д.Сувданчимэг;
Сурын харваа /эрэгтэй/
1-р байр, алтан медаль-ТДЦ-ийн тоноглолын засварын слесарь Ж.Баярмагнай;
2-р байр, мөнгөн медаль-ЗЦ-ийн өрлөг дулаан тусгаарлалтын засварчин Д.Балжинням;
3-р байр, хүрэл медаль-ЗЦ-ийн цахилгаан ба хийн гагнуурчин Ц.Наран-Очир;
Хүчит бөхийн барилдаан
1-р байр, алтан медаль Зуухан цехийн Зуухны машинч Б.Жүгдэррагчаа;
2-р байр, мөнгөн медаль ТДЦ-ийн цехийн дарга М.Энэрэлт;
Шөвөг, хүрэл медаль ТДЦ-ийн нүүрс түрдэг тракторчин Д.Нурлаан;
Шөвөг, хүрэл медаль .ЦДХХА-ийн ДХАЦ-ийн засварын слесарь Г.Өнөрбаатар нар тус тус шалгарлаа.
Эрчим хүчний өдрийг тохиолдуулан Алтан гадас одонгоор 1, Хөдөлмөрийн хүндэт медаль-1 Эрчим хүчний тэргүүний ажилтнаар 9, ЭХЯ-ны “Жуух бичиг”-ээр 10 ,МЗХ-ны Хөдөлмөрийн алдар-1 МЗХ-ны “Тэргүүний залуу” ажилтнаар 7, компанид 20, 25, 30 жил ажилласан ажилтанг тус тус мөнгөн шагналаар шагнасан байна.