(976)-70175169 (976)-70172177
МЭДЭЭ
Ажилд К1, К2, К4, К5, ТГ№1, ТГ№2, ТГ№3, Зуухны нийлбэр ачаалал 190-195тн/ц, Цахилгаан ачаалал 22/23МВт-ийн хувьсах горимтой ажиллаж байна. Сүлжээний усны зарцуулалт 955тн/ц, даралт 9.1/2.5ата, температур 122/58 градус, нэмэлт усны зарцуулалт 18тн/ц-тай ажиллаж байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө 2026 оны 01 сарын 31-ний байдлаар: ЦЭХ-ний сарын төлөвлөгөө 105.2% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 14262 MВт ЦЭХ түгээсэн байна. ДЭХ-ний сарын төлөвлөгөө 105.7% гүйцэтгэлтэй, өссөн дүнгээр нийт 48715 Гкал ДЭХ түгээсэн байна. ДХЦЭХ 13.14% төлөвлөгөөнөөс 1.07% хэмнэлттэй байна.
Дулааны цахилгаан станц 2

(976)-70175169

(976)-70172177

2026-02-03 11 үзсэн
"ДЦС-5"-ын газар шорооны ажлыг 02 дугаар сарын 15-ны өдөр эхлүүлэх гэж байна

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах зорилготой “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн талбайд Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажиллав.

Уг төсөл нь ДЦС-2 ТӨХК -ийн үнсэн сангийн талбайд хэрэгжиж байна. Дулааны тавдугаар цахилгаан станц нь 300 мВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Мөн усны хэрэглээг бууруулсан агаарын хөргөлтийн систем, хаягдал усаа буцааж ашиглах технологи бүхий байгаль орчинд ээлтэй шийдэлтэй.

Станц ашиглалтад орсноор 100 мянга орчим айл өрхийг цахилгаанаар, 40 мянган айлыг дулаанаар хангах юм. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчнийхээ 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлж, үлдсэн 10 хувийг нь станцын дотоод хэрэглээнд зарцуулах юм.

Эрчим хүчний салбарыг цэгцлэх зорилгын хүрээнд Ерөнхий сайдаас өгсөн хугацаатай үүргийн дагуу төслийн газар шорооны ажлыг 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлэхээр болжээ. Эхний ээлжинд 1961 он буюу “ДЦС-2” ТӨХК ажиллаж эхэлснээс хойш 65 жил хуримтлагдсан үнсийг зайлуулах юм. Үүний дараа 04-р сард барилгын ажил өрнөх юм байна.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хөрөнгө оруулагчтай үндсэн гэрээгээ байгуулсан бөгөөд дагалдах гэрээнүүдийг цэгцлэх ажлыг энэ сардаа багтааж дуусгахаар ажиллаж байна. Барилга угсралтын ажлыг 2.5 жил байхаар тооцжээ.

Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд нийт өртөг нь 658.5 сая доллар. Хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл хариуцна.

628003751_122247100064257880_4222484561741642098_n.jpg

625669032_122247100178257880_2658884835701545372_n.jpg

viber_image_2026-02-03_11-27-57-482.jpg

627681464_4313241895558115_1752352905377237221_n.jpg